Сүүлийн 24 цагийн байдлаар 151 тохиолдол бүртгэгдэж, халдварын тоо эрс нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-01-12 17:36:46

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 151 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 16209 боллоо. Үүнээс Зуунмод суманд 87, Лүнд 21, Баяндэлгэрт 17, Жаргалантад 4, Сүмбэрт 4, Аргалантад 3, Батсүмбэрт 3, Угтаалцайдамд 3, Архустад 2, Борнуурт 2, Борнуурт 2, Эрдэнэд 2, Эрдэнэсантад 1 тус тус батлагджээ.
Орон нутагт 16971 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 16984 нь эдгэрчээ. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 59 өвчтөн нас баржээ. 
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 531 иргэн эмчлүүлж байгаагаас 155 насанд хүрэгч, 11 жирэмсэн эх, 35 нь хүүхэд байна. Гэрийн эмчилгээнд 237 насанд хүрэгч, 93 хүүхэд байна.
Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд сүүлийн 24 цагийн байдлаар 51 иргэнийг гэрийн ажиглалт тусгаарлалтад авч, нийт 424 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна.
Вакцинд хамрагдалт аймгийн хэмжээнд эхний тунд 60017, 2 дахь тунд  57630, 3 дахь тунд 25633 иргэн тус тус хамрагдаж, нийт дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо 143,280 боллоо. 

Холбоотой мэдээ