Өрх толгойлсон эмэгтэйд туслах аян өрнөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-19 00:15:25

Өмнөговь аймгийн иргэн Д.Өлзий-Орших санаачлан өрх толгойлсон эмэгтэй Ц.Отгонцэцэгт туслах аянг өрнүүлж эхлээд байна.

Даланзадгад сумын 1 дүгээр  багийн нутаг дэвсгэрт оршин суух тэрээр 10 настай  охин Болортуяагийнхаа хамт амьдардаг. Түүний охин нь цусны өвчтэй бөгөөд тэд хүнд хэцүү орчинд амьдарч байна. "Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла” гэсэн ардынхаа сайхан үгийг санаж говь нутгийн нэгэн эмэгтэйд амьдралд нь итгэл бэлэглэхийг зохион байгуулагч уриаллаа.

Ээж охин хоёрт тавилгатай шинэ гэр авч өгөхийн тулд 3 сая төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа ажээ. Энэхүү сайн үйлсийн аян 8 дугаар сарын 15-ыг дуустал үргэлжлэх юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ