Цэргийн шинэчилсэн бүртгэлд “E-Mongolia” апликкейшнээр хамрагдах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-06 12:18:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл энэ сарын 3-ны өдрөөс орон даяар эхэллээ.

"Энэ жилийн шинэчилсэн тоо бүртгэлийн гол онцлог бол иргэд цахим үйлчилгээний нэгдсэн портал https://e-mongolia.mn сайт болон аппликейшнээр бүртгүүлэх боломжтой. Иргэд гар утсаараа орж, үйлчилгээний ангилал хэсгээс "цэргийн бүртгэл" цэс рүү нэвтэрч мэдээллээ бичиж бүртгүүлнэ" хэмээн аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээллээ.

Харин цахим үйлчилгээний нэгдсэн портал болон аппликейшн ашиглах боломжгүй хүмүүс харьяа сумын ЗДТГ-ын цахим хариуцсан оператор дээр очиж бүртгүүлэх ажээ.

Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл ирэх сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ