Шинэ оны нарыг морио унаж угтлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-01-05 15:29:13

Дорноговь/МОНЦАМЭ/. Шинэ оны эхний өдрийн өглөө Сайхандулаан сумын адуучин залуус морио унан үүрийн таван жингээр мордож хүслийг биелүүлэгч хэмээн нэрлэгдсэн Хайрхан уулнаа зорчиж ургах нарыг тольдлоо.

Малын бэлчээр дээр малаа хариулан явсан хэсэг залуу мориор аялах санаачилгыг гаргаснаар нутгийн ойр орчмын арав гаруй залуу нэгдсэн байна.

Морьтон залуус Хайрхан уул-Хамарын хийд-Шамбалын орноо морьтой гороолсон нь Дорноговьд морин аялал жуулчлалын анхны шанг татлаа гэж нутгийн иргэд ярьсан байна. Малчин залуусыг Хамарын хийдэд ирэхэд лам хуваргууд ном айлдаж, уул ус хангай дэлхийгээ аргадан баяссан байна.

Цаашид малч түмний уламжлал болсон монгол ахуй соёлыг дэлгэрүүлж, хойч үедээ уламжлал болгон үлдээж малаа маллахдаа техник биш морио унаж байх нь монгол түмний хувьд хамгийн үнэрт зүйл болно гэдгийг нутгийн буурал тодотгож хэлсэн юм. 

Холбоотой мэдээ