Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн хийж, үүрэг чиглэл өгөв

ОРОН НУТАГТ | Архангай
gereltod@montsame.mn
2021-12-28 21:33:42

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн удирдах ажилтны ээлжит зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газрын дарга нар цаг үеийн асуудлаар болон нэг сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан юм. Аймгийн Засаг даргын зүгээс албан байгууллагын удирдах ажилтнуудад дараах үүрэг даалгаврыг өгөв.

-Засгийн газрын 2020 оны 217-р тогтоолоор батлагдсан журмын дагуу байгууллагын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хуулийн хугацаанд боловсруулах,

-Засгийн газрын 2020 оны 216-р тогтоолоор батлагдсан журмын дагуу байгууллагын 2020-2024 оны стратеги төлөвлөгөөг бодлогын баримт бичигтэй уялдуулан боловсруулж, аймгийн Засаг даргаар батлуулах,

-Засгийн газрын гишүүн аймгийн Засаг даргатай 2022 онд хамтран ажиллах гэрээнд тусгах саналаа ирүүлэх,

-Аймгийн Засаг дарга агентлагийн дарга нартай 2022 онд байгуулах үр дүнгийн гэрээнд тусгах саналаа ирүүлэх,

-Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Засгийн газрын 2018 оны 266-р тогтоолоор батлагдсан ‘’хорио цээр хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам’’ болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу шүлхий өвчинтэй тэмцэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч, эрчимжүүлж ажиллах,

-Сумд, албан байгууллагууд шинэ жилийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэж байгаа тул эрсдэлтэй нөхцөл үүсэхээс өмнө хяналт тавих шаардлагатай зэрэг үүрэг чиглэлийг өгсөн байна.

Холбоотой мэдээ