Жаргалант суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-12-25 14:21:32

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Жаргалант сумаас зүүн зүгт 28км-ийн зайд 2021 оны 12 дугаар сарын 25-ны 09:22:38 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлтийг Жаргалант сумын Зуслан багийн малчид мэдэрсэн ба ямар нэг хохирол учраагүй байна.

Газар зүйн байршлыг авч үзвэл 48.70 101.13 гэсэн өргөрөг, уртрагийн цэгт болсон тухай шуурхай мэдээг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Цэцэрлэг салбараас мэдээллээ. 

Холбоотой мэдээ