Замын-Үүд-Эрээний Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хэлэлцээрийг соёрхон батална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-12-23 13:26:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай төслийг хэлэлцсэнээр завсарлав. 


Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хийсэн юм.


УИХ-ын 2004 оны 17 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж, нутаг дэвсгэрийн хэмжээг 900 ra-raap тогтоосон байна. Засгийн газрын мөн оны 45 дугаар тогтоолоор чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба бий болгожээ. Улмаар Засгийн газрын 2011 оны 187 дугаар тогтоолоор Замын-Үүд здийн засгийн чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөг баталсан бөгөөд өнгөрсөн хугацаанд yr төлөвлөгөөний дагуу тус бүсэд улсын төсвийн болон гадаадын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 6.6 тэрбум төгрөг, 58.8 сая ам.долларын бүтээн байгуулалтын болон дэд бүтцийн ажил хийжээ.


Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд хийгдсэн бүтээн байгуулалтыг бодит ажил болгох үүднээс сонирхогч талуудын хамтарсан эрх зүйн баримт бичиг байгуулахад анхаарч, хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх хүрээнд 2016 оны тавдугаар сард Замын-Үүд, Эрээний хил дамнасан чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Улмаар дээрх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Еренхий сайдын 2018 оны 16 дугаар захирамжаар Замын-Үүд, Эрээний боомтыг түшиглэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүc байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын багийг Шадар сайдаар ахлуулан байгуулсан. Тус ажлын баг Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хууль, эрх зүйн орчны угтвар нөхцөл бий болсон, эдийн засгийн хамтын ажиллагааны бүc байгуулах техникийн болон эдийн засгийн бүрэн боломжтой гэсэн дүгнэлт гаргасан байна.


Энэ үндсэн дээр Монгол Улсын Засгийн газар 2018 онд "Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай" xoëp улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн теслийг санаачлан боловсруулж, төслийг Засгийн газрын түвшинд удаа дараа хэлэлцээд хятадын талд хүргүүлжээ. Хятадын тал 2019 оны хоёрдугаар сард манай Засгийн газраас хүргүүлсэн хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжиж, тодорхой саналаа ирүүлснийг ажлын баг дахин боловсруулж, холбогдох яамдын саналыг авч төсөлд тусгасан. 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар төслийг хэлэлцүүлж, хятадын талтай ойлголцлын зөрүүтэй зарим асуудлаар хэлэлцээ хийж, харилцан тохиролцохыг даалгасны дагуу xoëp талын ажлын баг мөн оны гуравдугаар сарын 11-12-нд БНХАУ-ын Бээжин хотноо уулзалт, хэлэлцээ хийсэн. Хoëp талын ажлын баг ойлголцлын зөрүүтэй саналаа нэгтгэн хэлэлцээрийн төслийг үзэглэсэн байна.


Улмаар Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 21-ний едрийн хуралдаанаар xoëp талын ажлын багийн үзэглэсэн хэлэлцээрийн төслийг дахин хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр ирүүлсний дагуу Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хороо хэлэлцээд дэмжсэн. Энэ үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 61 дүгээр захирамжийг үндэслэн 2019 оны зургаадугаар capын 4-ний өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хэлэлцээрт гарын үсэг зурж байгуулжээ. Иймээс хоёр улсын Засгийн газар хоорондын энэхүү хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.


УИХ өнгөрсөн долоо хоногт Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталж, Чөлөөт бүсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтыг “3.1.11.эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг.”, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг “6.3.Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэлийг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна.” гэж тус тус өөрчлөн найруулсан. Хоёр улсын Засгийн газар хоорондын дээрх хэлэлцээрийг соёрхон баталсан хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Чөлөөт бүсийн тухай хульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөр зохицуулсан байна.


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар төслийг батлуулахыг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан танилцууллаа. 


Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Чөлөөт бүс байгуулснаар, Монгол Улсын эдийн засагт хэрхэн өсөлт бий болох, иргэд аж ахуйн нэгж яаж оролцох, ач холбогдол зэргийг олон нийтэд тайлбарлаж өгөх шаардлагатайг хэллээ. Ойлголтын зөрүүнээс болж энэ төсөл олон жил гацаж байгааг тэмдэглэв. 


Шадар сайд С.Амарсайхан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, "Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулснаар хоёр хөрш улстай худалдаа, эдийн засгийн коридор байгуулах, транзит тээврийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадагш гаргах, улмаар ЕвроАзийн бүсийн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэнэ, урт хугацаанд шинэ дэвшилтэт технологи нутагшуулах боломж бүрдэнэ" гэлээ. 


Одоогоор манай чөлөөт бүсэд 66 аж ахуйн нэгж ажиллахаар газар эзэмшиж байгаа. Үүнээс 7 нь барилга байгууламжаа бариад эхэлсэн байна.  “Замын-Үүд” чөлөөт бүсийн 3, 4 дүгээр хэсэгт цахилгаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, автозам, холбоо дохиолол, дулааны станцын барилга байгууламж барьж байгуулсан. Цахилгаан станц бүрэн хүчин чадлаар ажиллавал чөлөөт бүс болон Замын-Үүд сумыг цахилгаанаар бүрэн хангах боломжтой юм байна.


"Замын-Үүд" чөлөөт бүсийн ажлыг идэвхжүүлж, ойрын хугацаанд байнгын ажиллагаанд оруулахаар ажиллаж байна. Хэлэлцээр хараахан соёрхон батлагдаагүй учраас одоохондоо хөрөнгө оруулах асуудал хүлээгдэж байна. Хятадын талтай ойлголтын ямар нэг зөрүү байхгүй. Төлөвлөлтөө харилцан уялдаатай зохицуулахаар хэлэлцээрт заасан, энэ дагуу аливаа асуудлыг Зохицуулах зөвлөлөөр ярилцаж шийдээд явах бүрэн боломжтой. Өнгөрсөн онд төсөл сонгон шалгаруулалтаас төсөвт 1 тэрбум төгрөг хуримтлуулсан, ирэх онд 6 тэрбумыг төсөвт төвлөрүүлэхээр тусгагдсан, үүний 20 хувийг авч ажилдаа зарцуулахаар төлөвлөж байгаа.


Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нь Замын-Үүд боомттой зэрэгцэн оршиж ажиллах бөгөөд түр суурьшлын бүс болж, багахан хот байгуулна. Худалдаа, үйлдвэрлэл, тээвэр ложистик, зочид буудал, аялал жуулчлалын чиглэлээр түлхүү ажиллахаар төлөвлөжээ.


Гишүүд асуулт асууж хариулт авч, үг хэлж дууссаны дараа чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв. Чуулганы үдээс хойших хуралдаан төслийн санал хураалтаар үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ