Монголын комикс урлагийг дэлхийд гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-01 16:24:59

“Монгол Контент” ХХК, “Нүүдлийн зурган өгүүлэмж” сантай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Тус санамж бичигт “Монгол Контент” ХХК компанийг төлөөлж гүйцэтгэх захирал Г.Гантуяа, “Нүүдлийн зурган өгүүлэмж” санг төлөөлж тэргүүн Н.Эрдэнэбаяр нар гарын үсэг зурав.

“Монгол комик" төслийн удирдагч Ц.Анхбаяр, “Комик нь монголчуудын хувьд одоог хүртэл шинэ зүйл хэвээр байна. Тиймээс энэ салбарт бидэнд шийдэх асуудал, хийх зүйл их байгаа. Их ажлын өмнө чадварлаг хамтрагчтай болж хүчээ нэгтгэж байгаадаа баяртай байна” гэв.

“Нүүдлийн зурган өгүүлэмж” сангийн тэргүүн Н.Эрдэнэбаяр, “Монголчууд бид сайн контент үйлдвэрлэхэд хамтын хүчээр хийхээс өөр аргагүй. Тиймдээ ч контентын салбарт тэргүүлэгч компанитай хамтран ажиллах болсондоо их баяртай байна. Бид хамтраад гадны чадварлаг контентуудтай өрсөлдөхүйц бүтээлүүдээр Монгол хүний оюуны хэрэгцээг хангана гэдэгтээ итгэлтэй байна” гэлээ.

Энэхүү санамж бичгийн үр дүнд талууд комикс урлагийг Монголд түгээн дэлгэрүүлэх, Монгол комиксыг дэлхийд гаргах чиглэлээр хамтран ажиллах юм.

Ж.Болор
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд