Ахмадууддаа үнэгүй нүүрс өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-12-14 12:27:12

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт ахмадууддаа үнэгүй нүүрс олгож байна.

Тус аймагт жил бүр ийнхүү 60-аас дээш насны ахмадууддаа үнэгүй нүүрс өгдөг юм. Энэ жилийн хувьд 11 дүгээр сарын 1-нээс эхлүүлэн аймгийн хэмжээнд ахмадууддаа олгож байгаа ажээ. "Тавантолгой" ХК-ийн Даланзадгад дахь төлөөлөгчийн газрын ажилтан Р.Жадамжунай "Тавантолгой ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр нийт 10 мянга гаруй ахмадад 2 тонн нүүрс үнэгүй өгөхөөр болсон. Үүний дагуу зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллан байна. Өнгөрсөн өдрүүдэд 4 мянга гаруй тонн нүүрс татан авалт хийсэн" гэлээ. Одоогийн байдлаар 2250 гаруй иргэн нүүрсээ аваад байгаа аж. Бууж байгаа нүүрсний чанарын хувьд харьцангуй сайн нүүрс ирж байгааг зохион байгуулагчид хэлж байна. Энэ сарын 23 хүртэл нүүрс олгох ажил үргэлжлэх ажээ.  

Холбоотой мэдээ