"Улаанбаатарын тунхаглал"-ыг батлах Хаалттай хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-07-16 09:12:52

Улаанбаатар хотноо өчигдөр эхэлсэн Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын Хаалттай хуралдаан "АСЕМ вилла" хотхонд эхэллээ. 

Дээд түвшний уулзалтын төгсгөлийн баримт бичгүүдийг батлах Хаалттай хуралдааныг АСЕМ-ын "амин сүнс" гэж нэрлэдэг. Уг хуралдаанаас өнөөдөр "Улаанбаатарын тунхаглал", “Даргын мэдэгдэл” гэсэн баримт бичиг гаргахаар төлөвлөж байна. Эдгээрт АСЕМ-ын өнгөрсөн үйл ажиллагааг дүгнэж, ирээдүйн төлвийг тодорхойлж, өнөөгийн тулгамдсан асуудлыг хэлэлцсэн байдал, шийдлүүд тусгалаа олох юм. Мөн эндээс гарсан тодорхой шийдэл, хэлцлүүдийг дагалдаж хийх төлөвлөгөө болон дараагийн ажлуудын дүр зургууд тодрох аж. 

Төгсгөлийн баримт бичгүүдийг баталсны дараа Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын Хаалтын үйл ажиллагаа болно. Дараагийн 12 дахь удаагийн дээд түвшний уулзалтыг аль улсад хийх нь тодрох бөгөөд  АСЕМ-ын гишүүн орнуудын төлөөлөгчдийн тэргүүд, Гадаад хэргийн сайд Д.Пүрэвсүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл хийх төлөвлөгөөтэй байна. 

Н.Гантуяа

Холбоотой мэдээ