Хилийн цэсийн маргааныг 1996 оны тогтоолд зааснаар шийдэхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-12-13 10:14:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар, хилийн цэсийн маргааныг 1996 оны 24 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар шийдэхийг дэмжив. 


Нийслэлийн Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ, Сэргэлэн сум, Хан-Уул дүүрэг болон Аргалант, Алтанбулаг, Сонгинохайрхан дүүрэг болон Баянчандмань, Баянцогт сумтай хиллэж буй хэсгүүдэд үүссэн хилийн цэсийн маргааныг одоогоор аль нэг талд нь шийдээгүй байгаа.


Талууд эдгээр маргаантай газарт иргэн, аж ахуйн нэгжид давхардуулан газар олгож байгаа тул дээрх 24 дүгээр тогтоолд зааснаар шийдэх нь зүйтэй гэж тэргүүлэгчид дүгнэжээ. Учир нь тогтоолд “Нийслэлийн нутаг дэвсгэрийн  цэс”-ийг баталсан бөгөөд үүгээр дээрх маргаантай хэсгүүд нь нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарч байна.


Хилийн цэсийн маргаанаас үүдэлтэйгээр Төв аймгаас нийслэлийн нутаг дэвсгэрийн 1975 нэгж талбарт газар олгожээ.  Энэ хилийн цэсийн маргааны эцсийн шийдвэрийг УИХ гаргах аж.  

Холбоотой мэдээ