Баян-Өлгий аймаг дахь хилийн 0165 дугаар анги уулын бүсийн тэргүүний ангиар шалгарав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Хил хамгаалах ерөнхий газраас Баян-Өлгий аймаг дахь хилийн 0165
дугаар ангийг "Уулын бүсийн тэргүүний анги"-аар өргөмжилжээ.
Шагналыг ангийн
захирагч, хурандаа Х.Эрдэнэтогтох гардаж авсан байна.
Хил хамгаалах
байгууллагаас 2021 онд дэвшүүлсэн зорилт, Хилийн цэргийн командлагчийн "Монгол Улсын хил хамгаалалтыг зохион
байгуулах тухай" удирдамжийг амжилттай хэрэгжүүлж, улсын хил хамгаалалт, албаны
үйл ажиллагаанд амжилт гаргасан хэмээн дүгнэж дээрх шагналыг олгосон аж.
Мөн тус ангийн ахлах
ахлагч Т.Арманыг Хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд шагналаар "Сүлдэт багана" шагналаар
шагнасан байна.