Сумдын Засаг дарга нартай хариуцлагын гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-12-09 16:40:34

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг 2030 он хүртэл 20 сая мод үе шаттайгаар тарьж ургуулах, арчлан хамгаалах, ойн зурвас бий болгох ажлын хүрээнд аймгийн Засаг дарга М.Батжаргал 19 сумын Засаг дарга нартай хариуцлагын гэрээ байгууллаа. 

2030 он хүртэл аймгийн 19 сум 15 сая модыг тарьж, цаашид арчлан ургуулах юм. Үүнд,

1. Батцэнгэл сум 800,000 /найман зуун мянга /

2. Булган сум 800,000 /найман зуун мянга /

3. Ихтамир сум 900,000 /есөн зуун мянга/

4. Жаргалант сум 800,000 /найман зуун мянга /

5. Өгийнуур сум 700,000 /долоон зуун мянга/

6. Өлзийт сум 700,000 /долоон зуун мянга/

7. Өндөр-Улаан сум 800,000 /найман зуун мянга /

8. Тариат сум 800,000 /найман зуун мянга /

9. Төвшрүүлэх сум 700,000 /долоон зуун мянга/

10. Хайрхан сум 800,000 /найман зуун мянга /

11. Хангай сум 800,000 /найман зуун мянга /

12. Хашаат сум 700,000 /долоон зуун мянга/

13. Хотонт сум 800,000 /найман зуун мянга /

14. Цахир сум 700,000 /долоон зуун мянга/

15. Цэнхэр сум 900,000 / есөн зуун мянга/

16. Цэцэрлэг сум 800,000 / найман зуун мянга /

17. Чулуут сум 800,000 / найман зуун мянга /

18. Эрдэнэбулган сум 800,000 / найман зуун мянга /

19. Эрдэнэмандал 900,000 / есөн зуун мянга/

Холбоотой мэдээ