Ирэх оны төсвийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-12-08 11:31:52

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит 9-р хуралдаан болж   аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны төсвийн өнөөгийн байдал, 2022 оны төсвийн төсөл батлах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа.

Аймгийн 2022 оны төсвийн орлогын нийт дүн, орлогын нэр төрлийн хэмжээг 40,287,239.8 мянган төгрөгөөр, аймгийн 2022 оны төсөвт төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг  55,158.7 мянган төгрөгөөр баталлаа.

Мөн  аймгийн 2022 оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг  40,830,621.3 мянган төгрөгөөр, аймгийн 2022 оны төсвийн жилд аймгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 6,601,444.0 мянган төгрөгөөр баталлаа. 


 Ирэх оны төсвийн онцлог нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон төсвийн тухай хууль бусад хууль тогтоомжид өөрчлөлт орсонтой холбогдуулан зарим төрлийн орлого нэмэгдэж, төр өөрийн зардлаа хэмнэх, оновчтой байдлаар дахин хуваарилах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэргээр бүх шатны төсвийн байгууллагууд хэмнэлтийн горимд ажиллах зарчмыг баримталж ажиллахаар төсвөө боловсруулсан гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан онцолж байлаа. 

Холбоотой мэдээ