13 байгууллагын 76 үйлчилгээ цахимжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-12-07 14:39:47

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт Е-mоngolia системийн хэрэглээг нэвтрүүлэх ажил өнгөрсөн долоо хоногт амжилттай боллоо. Тодруулбал, олон шатлалт төрийн 200 үйлчилгээг орон нутгийн онцлогт тааруулан дахин загварчлах, шийдвэрлэх эрх үүсгэх системийн тохируулгыг хийжээ. Ингэснээр нутгийн захиргааны 13 байгууллагын 76 үйлчилгээ цахимжив.

Тодруулбал, аймгийн ЗДТГ-ын 22, ИТХ-ын нэг, Баруун-Урт сумын ЗДТГ-ын гурав, Авто тээврийн төвийн гурав, Цагдаагийн газрын нэг, ОБГ-ын хоёр, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дөрөв, БОАЖГ-ын дөрөв, Дөрвөлж ОНӨҮГ-ын 12, Төрийн архивын 19, ГХБХБГ-ын зургаа, Сүхбаатар эрчмийн дөрөв, ЭМГ-ын найман үйлчилгээг уг цахим системээс авах боломжтой болжээ.

Энэ үеэр шийдвэрлэх албан хаагчдад нэг удаагийн системийн лабораторийн болон орон нутгийн системийн админы сургалт, төрийн үйлчилгээний операторын ажилтнуудад нэг удаагийн сургалтыг зохион байгуулжээ. 

Холбоотой мэдээ