Мал тооллого орон даяар эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнөөдөр ээлжит
мал тооллого эхэлж байна. Мал, тэжээвэр амьтдын энэ оны жилийн эцсийн тооллогыг энэ сарын 7-17-нд орон даяар зохион байгуулж байна.
Мал тооллогыг 1961 оноос эхлэн жил бүр зохион байгуулж
байгаа бөгөөд жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг ҮСХ-ноос ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж
байна.
Манай улс өнгөрсөн жил
67.1 сая толгой мал тоолуулжээ. Үүнээс:
- 4.1 сая адуу,
- 4.7 сая үхэр,
- 472.9 мянган тэмээ,
- 30.0 сая хонь,
- 27.7 сая ямаа байна.
Тэмээнээс бусад сүргийн тоо толгой буурсан үзүүлэлттэй гарч байв.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр малын нийт тоо толгой 3.9 сая буюу 5.5 хувиар цөөрсөн байв. Үүнээс:
- хонь 2.2 сая (6.9 хувиар),
- ямаа 1.5 сая (5.3 хувиар),
- адуу 122.1 мянган толгой (2.9 хувиар),
- үхэр 21.8 мянга (0.5 хувиар)-аар тус тус буурч,
- тэмээ 521 толгойгоор (0.1 хувиар) өссөн байна.