Үндэсний сурын харваанд амжилттай оролцсон харваачид шагналаа гардлаа

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-12-06 17:03:00

Дорноговь /МОНЦАМЭ/. Өнгөрөгч 11 дүгээр сард болсон аймгийн цол олгох үндэсний сурын харваанд амжилттай оролцож болзол хангасан харваачид шагналаа гардлаа.

40 сумаас 33 онож тэргүүн байрт шалгарсан үндэсний сурын I зэргийн харваач Г.Баярням, 32 оносон аймгийн гарамгай харваач, спортын мастер Э.Эрдэнэгэрэл нар аймгийн мэргэний болзол хангасан байна.

Харин 40 сумаас 29 онож дэд байрт шалгарсан спортын мастер Б.Баяраа, 29 оносон сумын мэргэн Б.Уранбилэг нарт аймгийн гарамгай мэргэн, 40 сумаас 27 онож гутгаар байрт шалгарсан О.Осорзаяа аймгийн гоц харваач цолыг тус тус хүртсэн байна.

Холбоотой мэдээ