"Tour of Thailand-2021"  уралдаанд Монголын дугуйчид амжилттай уралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-05 16:18:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Tour of Thailand-2021" 6 өдрийн уралдаанд 20 орны 15 багийн 85 тамирчин хурд, хүчээ сорин уралдаж байна.           


Монголын шигшээ багийн тамирчин ОУХМ С.Жамбалжамц Малайз улсын /TERENGGANU/ мэргэжлийн дугуйн багаас маш амжилттай уралдаж 3 дугаар этапад 3 дугаар байр, 4 дүгээр этапад 2 дугаар байр, нийлбэр дүнгээр тэргүүлэгчээс 9 секунд алдагдалтай 2 дугаар байрт орж ирсэн байна.


Иймд Монголын шигшээ баг үлдсэн 2 өдрийн уралдаанд өөрсдийн амжилтаа ахиулахаас гадна С.Жамбалжамцаа дэмжин туслах давхар хариуцлага ирээд байгаа аж.


Ийнхүү Монголын дугуйчид ОУДХ /UCI/-ны чансааны оноогоо амжилттай цуглуулж байна.     









Холбоотой мэдээ