Сумын цол олгох барилдаан боллоо

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-12-04 20:39:15

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Засаг даргын нэрэмжит үндэсний бөхийн цол, чимэг олгох 64 бөхийн барилдаан аймгийн Спортын ордонд боллоо.

Тус барилдааны түрүү бөхөөр Өлгий сумын харьяат Жаргалын Очирбат шалгарч "Сумын заан" цол хүртсэн бол үзүүрт Тэс сумын харьяат, өнгөрсөн жилийн түрүү бөх Ганболдын Баянмөнх шалгарч чимэг нэмлээ. Их шөвөгт Тэс сумын харьяат, сумын заан Б.Пүрэвжав, Цагаанхайрхан сумын харьяат, залуу бөх Б.Мөнх-Оргил нар шалгарлаа.

Барилдаанд шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг аймгийн БТСГ-ын дарга Б.Пүрэвгончиг, Улаангом сумын ИТХ-ын дарга Н.Ганцогт, Засаг дарга Ц.Гантөмөр нар гардуулж баяр хүргэлээ. 

Холбоотой мэдээ