822 хүүхэд иргэний үнэмлэхээ гардана

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-11-28 14:25:29

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт улс тунхагласны баярын өдөр 16 нас хүрч буй сурагчид Монгол Улсын иргэний андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардан авлаа.

Тодруулбал, аймгийн хэмжээнд 16 нас хүрч буй 822 хүүхдийн төлөөлөл болох 12 шилдэг суралцагч аймгийн Засаг даргаас иргэний үнэмлэхээ гардан авлаа. Манай аймгийн хувьд 53.5 хувийг 16-55 насны хүн ам эзэлж байгаа тул залуу насны бүтэцтэй аймгийн тоонд ордог. Хүн амын тоог насны бүтцээр ангилан авч үзвэл, нийт хүн амын 34.0 хувийг 16 хүртэлх насны хүүхэд, 53.5 хувийг 16-55 насныхан буюу хөдөлмөрийн насны хүмүүс эзэлж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ