Салхи 18-20м/с хүрч ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-11-24 19:29:15

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 25-30-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр, Баянхонгор аймагт цас орж, хүйтэрч, говийн нутгаар салхи шуурга ихтэй байх төлөвтэй байна.

Тодруулбал, 27, 28-нд хангайн уулархаг нутгийн ихэнх, хээр талын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар 5-10м/с.  27, 28-нд говь болон хээр талын нутгаар 12-14м/с, зарим үед 18-20м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

27-ныг хүртэл нийт нутгаар дулаарч хангайн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, тал хээрийн нутгаар шөнөдөө 10-15 хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байхыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ. 28-наас нийт нутгаар хүйтэрнэ.

Холбоотой мэдээ