Хөрөнгийн биржид 15 ХК-ийн ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-11-24 17:03:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, өдөр энгийн арилжаагаар 44 ХК-ийн 512,155 ширхэг хувьцааг 193.5 сая төгрөгийн үнийн дүнгээр арилжлаа. Энэ өдөр 15 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 20 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн хувьцаа ханш тогтвортой байв. Үүнээс "Увс чацаргана" (CHR+13.95%), "Хэрлэн Хивс" (HRL+12.96%) болон "Бинсэ" ХК (BHR+12.50%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тэнгэрлиг медиа групп" (TNGR-10.92%), "Мерекс" (MRX- 5.20%) болон "Булган ундрага" ХК (BUN-5.13%)-ын хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 54,118 ширхэг нэгж эрхийг 14.4 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 49 ширхэг үнэт цаасыг 4.9 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.6 хувиар буурч 39578.19 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,266,504,771,559.41 төгрөг болов. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ