Сумын соёлын төвийн барилга ашиглалтад ороход бэлэн болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-11-23 15:34:43
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Эрдэнэдалай суманд 445 суудалтай соёлын төв, номын сангийн барилга ашиглалтад ороход бэлэн болжээ.

"Криетив Монголиа" ХХК-ийн зохиосон зураг төслийн дагуу улсын төсвийн 1,697,500,000 төгрөгөөр тус барилгын ажлыг “Ган бүрд” ХХК гүйцэтгэн 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хүлээлгэн өгсөн байна.

2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс тус барилга дээр ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад оруулахаар шийдвэрлэснийг аймгийн ГХБХБГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ