Сумдын төрийн албан хаагчдаас түвшин тогтоох шалгалт авлаа

ОРОН НУТАГТ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-11-23 15:03:40
Хэнтий /МОНЦАМЭ/ Төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг сорьж түвшин тогтоох зорилгоор өнөөдөр сум, тосгоны Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд, ЕБС, цэцэрлэгийн захирал, арга зүйч гэсэн 349 албан хаагчаас цахим шалгалт авлаа.
Тус шалгалт хууль эрх зүйн мэдлэг, байгууллагын үйлчилгээний стандартын талаар 30 тест бүхий аж.
Шалгалтыг аймгийн Цагдаагийн газартай хамтран сумдын хэсгийн төлөөлөгчдөөр хяналт тавиулан ажиллаж байна.
Үргэлжлүүлээд 11 дүгээр сарын 24-нд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн албан хаагчдаас түвшин тогтоох шалгалт авснаар дундаж хувь нь тодорхой болох юм.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Зөгийн үүр” үйл ажиллагааны хүрээнд төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор танхимын болон цахим сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 4000 орчим албан хаагчийг хамруулжээ.
Холбоотой мэдээ