Нарны зайгаар ажилладаг “Solar Impulse” нисэх онгоц Каирт газардлаа

Дэлхийд | Сонин хачин
nyamtulga@montsame.mn
2016-07-13 15:58:26

КАИР. /Xinhua/. Нарны зайгаар ажилладаг хөдөлгүүртэй “Solar Impulse” нисэх онгоц дэлхийг тойрох нислэгийнхээ сүүлээсээ хоёр дахь нислэгийг амжилттай хийж, Египетийн нийслэл Каир хотод газардсан байна.

Уг нисэх онгоц даваа гарагт Испанийн Севиль хотоос орон нутгийн цагаар 04:20-д хөөрч, 24 цагийн дараа Каир хотод газарджээ.

Ямар ч түлш зарцуулдаггүй уг нисэх онгоц дэлхийг тойрон нисэх аяныг 2015 оны гуравдугаар сард Абу Даби хотоос эхлүүлсэн билээ. Нисэх онгоцыг хоёр нисгэгч ээлжлэн жолоодож байгаа бөгөөд тэд хамгийн сүүлчийн зогсоол буюу Арабын нэгдсэн Эмирт Улсад буцан ирснээр "Solar Impulse” нисэх онгоцны дэлхийг тойрох сорил өндөрлөх юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ