Оолон улсын 2 дугаар Жемборид Булган аймгаас 2 салаа очно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-13 15:28:40

Булган аймгаас Олон улсын "Найрамдал" зусланд болох Хоёрдугаар Жемборид 22 хүүхэд оролцохоор бүртгүүлжээ.

Тус үйл ажиллагаа нь Сурагчдын амралт, чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор 7 дугаар сарын 25-аас 8 дугаар сарын 1-ний  хооронд болох юм. Нэг аймгаас 5 салаа буюу 50 хүүхэд, 5 багшийн бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд цугларалтад хамрагдахыг хүсч байгаа хүүхдүүд SCOUT.MN хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авхаас гадна Булган аймгийн ХГБХХ - ийн байранд ирж мэдээлэл авах боломжтой. Одоогоор Булган аймгаас хоёр салаа, 2 багшийн бүрэлдэхүүнтэй явахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Бүртгэлд 9-11 дүгээр ангийн хүүхдүүд хамарчээ. Бүртгэл энэ сарын 24-ийг хүртэл үргэлжилнэ.

                                                                                                                                                                                   П.Батням

Холбоотой мэдээ