ӨНӨӨДӨР: "Монголд Үндэсний мэдээллийн агентлаг үүсэж хөгжсөн нь: Дэлхийн мэдээллийн агентлагуудын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага" хурал болно

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2021-11-22 07:27:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 22-нд болох үйл явдлын тойм:


9.00 цагт "Туушин" зочид буудалд "Монголын тогтвортой санхүүгийн форум"-ын "Эрчим хүчний хэмнэлттэй сууцны санхүүжилт" салбар хэлэлцүүлэг болно. Утас: 88684470

10.00 цагт "Пума Империал" зочид буудалд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойд зориулсан "Монголд Үндэсний мэдээллийн агентлаг үүсэж хөгжсөн нь: Дэлхийн мэдээллийн агентлагуудын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага" эрдэм шинжилгээний хурал болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ дахь МАН болон АН-ын бүлэг хуралдана.

14.00 цагт "Сити" их сургуульд “Floraison bloom fashion show”-ны хэвлэлийн хурал болно. Утас: 99136259

14.00 цагт Ардчилсан намын төв байранд тус намаас ирэх оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар мэдээлнэ.

Холбоотой мэдээ