Нийт бэлчээрийн 9.8 хувийг отрын нутаг эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-11-17 19:50:17

Өмнөговь /МОНЦАМЭ/  Нутгийн нийт бэлчээрийн 9.8 хувийг сум дундын отрын бүс нутаг эзэлж байна. 

Орон нутгийн тусгай хэрэгцээний зориулалтаар аймгийн хэмжээнд 8 сумыг хамарсан 19 байршилд хил заагийг тодорхойлон, 995,2 мянган га бэлчээрийг оруулж, сум дундын отрын бүс нутгаар шинэчлэн батлууллаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар энэ оны 6 дугаар сарын 17-нд "Сум дундын отрын нөөц нутаг, түүний заагийг шинэчлэн тогтоох тухай" тогтоол гарсан. Аймгийн газрын нэгдмэл сангийн мэдээллийн санд 995.2 мянган га бэлчээрийг оруулснаар сум дундын отрын бүс нутаг нь нийт бэлчээрийн 9.8 хувьд хүрчээ. Отрын бүс нутагт Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар инженерийн хийцтэй 18 худаг шинээр гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. 

Холбоотой мэдээ