Булган аймгийн ИТХ ирэх сарын эхээр хуралдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-11-17 14:38:55

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн ИТХ-ын хуралдааныг ирэх сарын 1,2-нд Булган суманд хуралдуулахаар зарлаад байна. Аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит V хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхээс гадна аймгийн 2021 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлт, 2022 оны төлөвлөгөө, багийн нэршил, дугаар тогтоох, өмч хөрөнгийн тухай асуудал хэлэлцэнэ. Мөн аймгийн 2022 оны төсвийг батлахын дээр орон нутгийн төсвийн орлогод нөлөөлдөг ойгоос мод бэлтгэх, агнах, барих амьтны хуваарь батлах асуудлыг шийдвэрлэнэ.

Аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчөөс аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэд тавьсан асуулгын хариуг энэ хуралдааны үеэр сонсохоор төлөвлөж байна гэж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ