Ажиллах бэлэн боломжит хүч 54.2 мянга хүн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-11-17 13:11:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын энэ оны эхний 10 сарын статистик үзүүлэлтээр улсын хэмжээнд 3 дугаар улирлын байдлаар 1.2 сая ажиллах хүч байна. Үүнээс 1.1 сая нь ажиллагчид байна.

Тэгвэл улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны иргэдийн 893.8 (42.1 хувь нь) мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Тэдгээрийн 54.2 (6.1 хувь) мянга нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл ажил хийх нөхцөл нь бүрдсэн нөхцөлд ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүч аж.

Хөдөлмөрийн дутуу ашиглалт өмнөх оны мөн үеэс 5.9 (3.7хувь) мянгаар, өмнөх улирлаас 22.5 (12.8 хувиар) мянган хүнээр буурчээ. Хөдөлмөрийн дутуу ашиглалтын 54.2 (35.3 хувь нь) мянга нь боломжит ажиллах хүч, 90.9 (59.3 хувь нь) мянга нь ажилгүй хүн, 8.3 (5.4 хувь) мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байна.

Ажилгүй хүн өмнөх оны мөн үеэс 1.7 (1.8 хувиар) мянгаар, өмнөх улирлаас 10.4 (10.3 хувиар) мянгаар буурчээ. Ажилгүй хүний тоо өмнөх оны мөн үеэс 15-24 насны бүлэгт 8.3 мянгаар, өмнөх улирлаас 25-39 насны бүлэгт 9.7 мянгаар, 45-54 насны бүлэгт 5.2 мянгаар тус тус буурав. 

Холбоотой мэдээ