Бага ангийг цахим, танхим хосолсон хэлбэрээр хичээллүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-11-16 16:07:14
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд энэ сарын 22-ноос эхлэн бага ангийн сурагчид цахим, танхим хослон хичээллэхээр боллоо.
Тус сумын Онцгой комиссын мэдээлснээр сургууль, цэцэрлэгийн захиргаанаас эцэг, эхчүүдээс авсан санал асуулга болон сумын ЗДТГ-аас иргэдээс цахимаар авсан тандалтын санал асуулгын олонхын саналд тулгуурлан Даланзадгад сумын Онцгой комиссын 2021 оны 17 дугаар хуралдаанаар хичээл сургалтыг дараах байдлаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Үүнд:
1. Даланзадгад сумын ЕБС-ийн бага ангийн сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 5+9 буюу цахим, танхим хосолсон хэлбэрээр хичээллүүлнэ.
2. ЕБС-иудын хичээл сургалтын үйл ажиллагаа танхимаар орохтой холбогдуулан бага насны хүүхэд гэртээ харах хүнгүй үлдэх эрсдэлээс сэргийлж, цэцэрлэгүүд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс танхимаар үйл ажиллагаагаа явуулах бөгөөд эцэг, эхчүүд өөрсдийн сонголтоор танхимын сургалтад хүүхдээ хамруулна.
2 болон 24 дүгээр цэцэрлэгүүд засварын ажил дуусангуут танхимаар үйл ажиллагаагаа явуулна.
Холбоотой мэдээ