ПГУ шинжилгээг хэвийн авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-11-12 20:38:32

Төв /МОНЦАМЭ/ ПГУ шинжилгээ авах үйл ажиллагааны талаар Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Энхтуяагаас тодрууллаа.


-ПГУ шинжилгээг Төв аймагт 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн албан ёсоор авч эхэлсэн.  Гэвч хил гааль хаагдсантай холбоотой 11 дүгээр сарын 8-ны өдрөөс ПГУ шинжилгээнд ашигладаг нуклейн хүчил тасарсан. Иймд бид түргэвчилсэн шинжилгээг хийж байсан. 11 дүгээр сарын 10-ны өдрөөс шинжилгээний урвал бодис аймагт ирж, одоогоор хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Ихэнх тохиолдолд түргэвчилсэн шинжилгээ авч байгаа бөгөөд сайн дурын үндсэн дээр болон нэн шаардлагатай иргэдийг ПГУ шинжилгээнд хамруулна. 

Холбоотой мэдээ