Элчин сайд У.Нямхүү Итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү Францын Европ, гадаад хэргийн яамны Төрийн ёслолын газрын дэд захирал ноён Пьер-Кристиан Сокожатай энэ сарын 10-нд уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гардуулав.
Элчин сайд У.Нямхүү Бүгд Найрамдах Франц Улсад Монгол Улсаа төлөөлөн ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллахаа нотлов.
Энэ үеэр Элчин сайд У.Нямхүү ноён П.К.Сокожаг монгол гэрт зочлуулан Монгол, Франц Улсын харилцаа, хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн талаар мэдээлэл өгч, Монгол оронд зочлохыг урив. Ноён П.К.Сокожа Элчин сайд У.Нямхүүд Франц Улсад ажиллахад нь ажлын амжилт хүсэв.