Төрийн албаны нөөцөд 891 хүн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-11-08 11:40:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2019 оноос хойш өнөөдрийнг хүртэл төрийн албаны шинэ шалгалтын агуулгаар 38.200 иргэнээс шалтгалт авчээ. Үүнээс өнөөдрийн байдлаар 891 иргэнийг төрийн албаны нөөцөд бүртгэн аваад байна. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оноос эхлэн хэрэгжиж байна. Уг хуулийн дагуу төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулах үйл ажиллагаа чанаржсан гэж Төрийн албаны зөвлөл үзэж байна.




Шалгалтын хүрээг ерөнхий болон тусгай гэж 2 ангилан авч үзэн өмнө нь шалгалтыг агуулга хууль эрхзүйд чиглэж байсан бол одоо шинэчилсэн хууль, журмаар Монгол Улсын нийгэм эдийн засаг, түүх соёл, монгол хэлний бичгийн мэдлэг чадварыг шалгаж байна. Мөн тухайн боловсон хүчний сэтгэн бодох чадвар, асуудлыг шийдэх, дүн шинжилгээ хийх, манлайлан удирдан зохион байгуулах зэрэг чадварыг харгалзан үздэг болжээ. 






Холбоотой мэдээ