Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Их Британийн Гадаад худалдааны сайдтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-11-03 11:15:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Глазгоу хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ Британийн Гадаад худалдааны сайд Анн-Мари Тревельянтай уулзав.


Уулзалтын үеэр талууд Монгол, Британийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж буйг тэмдэглээд цаашид хоёр улсын харилцааг худалдаа, эдийн засаг, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүчний салбарт түлхүү хөгжүүлэхэд дэмжихээ илэрхийлэв. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмэр оруулах, энэ хүрээнд хоёр улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоог түшиглэн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Уур амьсгалын ногоон сан зэрэг зорилтот санхүүжилтийн хөшүүргийг идэвхтэй ашиглах боломжийн талаар санал солилцлоо.

Холбоотой мэдээ