Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн гэрээний хэрэгжилтийг үнэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-11-02 18:04:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яам (ГХЯ), Олон улсын улаан загалмайн хороо, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн гэрээний хэрэгжилтийг үнэлэх судалгаа хийнэ.


Уг судалгааг хийх харилцан ойлголцлын санамж бичигт ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар өнөөдөр гарын үсэг зурав. Судалгааг Олон улсын улаан загалмайн хорооноос олгох 35 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэх юм.

Холбоотой мэдээ