Тайваньд галт тэргэнд дэлбэрэлт болсны улмаас олон хүн шархаджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-07-08 11:17:49

ТАЙПЕЙ. /ВВС/. Өчигдөр орой Тайванийн нийслэл Тайпей хотод зорчигч тээврийн галт тэргэнд дэлбэрэлт болсны улмаас 25 зорчигч шархадсан гэж цагдаа нар мэдэгдлээ.

Орон нутгийн цагаар пүрэв гарагийн оройн 22:00 цагийн үед Тайпей хотын төвийн Сонгшан төмөр замын буудалд галт тэрэг ирэхийн өмнөхөн дэлбэрэлт болох чимээ сонсогджээ. 

Олон зорчигчийн гар хөл түлэгдсэн байна. Хүмүүс сандарч тэвдэн галт тэрэгнээс гарч гүйцгээж байжээ.

Галт тэрэгний суудлын доор нуусан хар хайрцагны дотроос 15 орчим см хэмжээтэй тэсрэх төхөөрөг олдсон гэж цагдаа нар хэллээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ