Монгол, ОХУ-ын өндөр, дээд хэмжээний айлчлалын талаар нэвтрүүлэг хийх талаар санал солилцов

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-10-28 12:45:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа Оросын олон нийтийн “Россия” телевизийн орлогч захирал С.Б.Брилевыг энэ сарын 26-нд хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд талууд Монгол, Оросын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хоёр улсын  уламжлалт, найрсаг харилцаа, хамтын  ажиллагаа  амжилттай хөгжиж байгааг тэмдэглэв. Мөн 100 жилийн ойн жилийн хүрээнд болох  өндөр, дээд хэмжээний айлчлалын талаар нэвтрүүлэг хийх боломжийг судлах талаар санал солилцов.


Мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, боловсрол, шинжлэх ухаан,  хүмүүнлэгийн салбарт хамтарч ажиллах асуудлаар санал солилцов.

Холбоотой мэдээ