Алтанбулаг боомтоор ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн явж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-10-27 22:09:48

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг боомтоор ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн явж байна.

Монгол, Оросын хилээр зорчих иргэд хоёр улсын холбогдох байгууллагуудаас урьдчилан зөвшөөрөл авсны үндсэн дээр хил нэвтрэх зохицуулалт үргэлжилж байна. Тодруулбал энэ сарын 26-ны өдөр Алтанбулаг боомтоор 80 тээврийн хэрэгслийг нэвтрүүлжээ. ОХУ даяар 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 7-ны өдрүүдийг амралтын өдрүүд болгох шийдвэр гаргасан аж. Гэвч энэхүү шийдвэр нь хилийн боомтуудын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэж тус улс мэдэгдсэн тухай албаны эх сурвалж мэдээллээ.  

Холбоотой мэдээ