Аймгийн хэмжээнд хүнсний ногооны 92 зоорийг ашиглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-10-27 13:29:41

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд тариаланчид нийт 2745 тоннын багтаамжтай 92 зоорь, 10922 м2 талбай бүхий 182 хүлэмжийн аж ахуйг ашиглаж байна. Энэ онд “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн болон ОНХС-гийн 130 сая төгрөгийн санхүүжилтээр Арвайхээр суманд хүнсний ногооны төрөлжсөн 100 тоннын багтаамжтай зоорийг барьж байгаа аж.

Мөн зоорь барих, өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулах чиглэлээр Баруунбаян-Улаан сумын “Баяндөхөмийн өгөөж буян” ХХК, Хужирт сумын “Цэгээн агро” ХХК, Арвайхээр сумын “Медисон комплекс” ХХК, Богд сумын “Дулаан богдын тун” ХХК-иас нийт 135 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг авсан байна. 


Холбоотой мэдээ