Дэлгэрхаан суманд 160 хүүхдийн сургуулийн шинэ байр ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-10-24 21:40:25

Төв / МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилд нийт 77 төрийн болон нийгмийн салбарын барилга обьектыг шинээр барьж шат дараатайгаар ашиглалтад орж байна. Эдгээрийн нэг болох Улсын төсвийн 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Төв аймгийн Дэлгэрхаан суманд байрлах 160 хүүхдийн шинэ сургуулийн байр өнөөдөр ашиглалтад орлоо.  


Төв аймагт 2016 оноос хойш 8 сургууль барьж эхэлснээс энэ нь ашиглалтад орж байгаа 3 дахь сургуулийн барилга болж байна.

Тус барилгын гүйцэтгэлийг “Дөрвөн Лхагва” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд шинэлэг загвартай, нийт 8 хичээлийн танхим, номын сан, ариун цэврийн өрөө, амрах өрөө зэргийг шийдэж өгснөөрөө онцлог байна хэмээн албаныхан онцоллоо. 


Дэлгэрхаан сумын Ерөнхий боловсролын сургууль нь 1925 онд 320 хүүхдийн хүчин чадалтайгаар баригдсан бөгөөд 1987 онд сургуулийн өргөтгөлийн хэсгийг барьж байжээ. Хамран сургалтын хувь нэмэгдэж байгаатай холбоотой шинэ сургуулийн байранд бага ангийнхан хичээллэх бөгөөд хуучин сургуулийн байранд дунд, ахлах ангийн сурагчид хичээллэхээр төлөвлөсөн байна. 


Холбоотой мэдээ