Хадлан бэлтгэл 75 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-10-21 11:14:55

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд аймгийн хэмжээнд малчдын түвшинд 80 мянган тн өвс, 1300 тн гар бэлтгэнэ. Өнөөдрийн байдлаар 59.2 мянган тн өвс, 530 тн ногоон тэжээл, 3 тн үйлдвэрийн тэжээл, 849 тн гар тэжээл, 63 тн давс, хужир шүүг бэлтгэн хадлан бэлтгэл 75 хувьтай байна. 

Аймаг сумын аюулгүйн нөөцөд 2950 тн өвс, 1100 тн тэжээл, 400 тн ногоон тэжээл бэлтгэхээс 349 тн өвс, 35 тн ногоон тэжээл, 53.1 тн тэжээл бэлтгэн бэлтгэл 8 орчим хувьтай байна.

Аймгийн өвс тэжээл аюулгүйн нөөц бүрдүүлэх тендерийг зарлажээ. Үүнд: 92 тн байгалийн ногоон өвс, ногоон тэжээл 200 тн, хивэг 25 тн, хорголжин тэжээл 22,8 тн-ыг авах гэнэ.

Зүүн болон хил залгаа аймгуудад малын гоц шүлхий өвчин гарсантай холбогдуулан дээрх аймаг, сумдаас отор нүүдэл, өвс тэжээлийн тээвэр, малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон бөгөөд аймаг дотооддоо өвс тэжээлээ бэлтгэн, отор нүүдлээ суман дотроо зохицуулалт хийж байна.

Энэ жил аймгийн хэмжээнд 9149 хот айлын 17,6 мянган малчин өрхийн 5,399 мянган толгой мал өөрийн аймгийн нутагт өвөлжиж, хаваржина. Чулуут, Хангай, Цэнхэр, Булган сумын 244 малчин өрхийн 95.8 мянган толгой мал Улсын тусгай хамгаалалтай газарт өвөлжиж, хаваржина.

Холбоотой мэдээ