"Хүүхдээ сонсох өдөр" сургалт-уулзалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-20 18:09:37

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн А/135 дугаар захирамжаар “Хүүхдээ сонсох өдөр”-ийг улирал бүрийн эхний сарын 5-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. 

Үүнтэй холбоотойгоор хүүхдэд тулгамдаж буй аливаа асуудлыг шийдвэр гаргах түвшинд хүргэх, оролцох, эвлэлдэн нэгдэх эрхийг нь хангах замаар асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Хүүхдээ сонсох өдөр”-ийг ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол соёл урлагийн газартай хамтран энэ сарын 19-ний өдөр сургалт, уулзалт зохион байгууллаа. Энэхүү сургалт, уулзалтад Ерөнхий боловсролын сургууль, МСҮТ, АШУҮИС-ийн лицей сургуулийн 8-12-р ангийн 55 сурагч оролцож үзэл бодлоо илэрхийллээ.

Мөн үеэр хүүхдийн хөгжил хамгааллын болон Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтнүүд “Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал”, Хүүхдийн хөгжил хамгаалал, оролцооны өнөөгийн байдал” сэдвээр мэдээлэл хийж, санал хүсэлтийг сонсон, гарсан санал санаачилгыг дэмжин, бодлого шийдвэртээ тусган ажиллана гэдгээ илэрхийллээ хэмээн ГБХЗХГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ