Эрээн хотод коронавируст халдварын нэг тохиолдол бүртгэгдэв

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-10-18 15:25:40

Бээжин /МОНЦАМЭ/. Энэ сарын 16-17-ны өдрийн хооронд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод коронавирусний халдвар авсан дотоодын гаралтай нэг тохиолдол бүртгэгджээ.

    Дээрх өвчтөн нь тус хотод энэ сарын 13-ны өдөр бүртгэгдсэн анхны тохиолдлын ойрын хавьтал бөгөөд эмнэлгийн ажиглалтад байх хугацаандаа ийнхүү батлагдсан байна.

    Улмаар дээрх өвчтөнийг коронавирусийг эмчлэх тусгайлсан эмнэлэг рүү шилжүүлэн, эмчилгээ хийж байгаа юм.

    Одоогоор ӨМӨЗО-ны хэмжээнд нийтдээ гаднаас зөөвөрлөгдсөн дөрвөн тохиолдол, дотоодын гаралтай хоёр тохиолдол гараад байгаа бөгөөд бүгд эмнэлгийн хяналтад эмчлүүлж байгаа аж.           

    Өчигдөр буюу 17-ны өдрийн 07.00 цагаас 18-ны өдрийн 07.00 цагийн байдлаар Эрээн хотод шинээр тохиолдол бүртгэгдээгүй.

           

Холбоотой мэдээ