Наадмаар гарал үүсэл нь тодорхой бүтээгдэхүүнээр хоол үйлдвэрлэх шаардлага тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-07-06 18:45:44

 Увс аймгийн МХГ-аас газраас хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийн ажил үйлчилгээнд урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж байна.

 Энэ үеэр зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг лабораторит шинжилж, худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд заавар зөвлөгөө өгөв. Үүнээс гадна удахгүй болох улсын баяр наадмаар хуушуур хийж борлуулах хүсэлтэй байгууллага, иргэдэд зөвшөөрөл олгож эхлэв. Хуушуурны гэрүүд нь цэвэр үзэмжтэй, шороо тоосгүй орчинд үйл ажиллагаа явуулахаас гадна гарал үүсэл нь тодорхой бүтээгдэхүүнээр хоол үйлдвэрлэж, сав баглаа боодолтой худалдах шаардлага тавьж байна. Баяр наадмын өдрүүдэд аймгийн МХГ-ын улсын байцаагчид хоол, хүнсний худалдаа эрхлэгчдэд хяналт тавьж ажиллана.

 Шаардлага хангаагүй хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдаалагчдын талаарх мэдээллийг аймгийн МХГ-т өгөхийг ард иргэдэд санууллаа.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ