Мах, сүү, гурилын үнэ өмнөх оныхоос нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-06 18:10:46

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Статистикийн хэлтсээс зах, худалдааны төвд борлуулж байгаа хүнсний гол нэрийн бараа болон бусад төрлийн бүтээгдэхүүний үнийн судалгаа хийжээ

Тодруулбал, энэ оны аравдугаар сарын эхний долоо хоногт нэг кг үхрийн мах дунджаар 11 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өмнөх сарын дундаж үнээс 8.3 хувиар буурч, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 12.0 хувиар өссөн үзүүлэлт юм.

Мөн нэг кг хонины мах дунджаар 10 мянган төгрөг байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 8.3 хувиар буурч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.1 хувиар өссөн байна.

Нэг кг ямааны махыг 9500 төгрөгөөр зарж байгаа нь өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өнгөрсөн оны мөн үеийн дундаж үнээс 3.6 хувиар нэмэгджээ.

Тэгвэл нэг литр шингэн сүү дунджаар 1600 төгрөг байгаа. Энэ нь өмнөх сарын дундаж үнээс 5.6 хувь, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 8.4 хувиар тус тус өссөн үзүүлэлт аж.  

Мөн нэг кг задгай гурилын үнэ дунджаар 1400 төгрөг байна. Энэ нь өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 6.4 хувиар өссөн байна гэж Ховд аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ


Холбоотой мэдээ