“108 сая мод тарьж, ургуулах” аяныг эхлүүллээ

ОРОН НУТАГТ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-06 15:38:22

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нэгдэхээ илэрхийлж, “10 жилийн хугацаанд 108 сая мод тарьж, ургуулна” гэдгээ мэдэгдсэн.  

Аравдугаар сарын 5-ны өдөр аймагтаа "108 сая мод сая мод тарьж, ургуулах" аяныг албан ёсоор эхлүүлж нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд тус аймгийн 11 сумаас газар тариалан хариуцсан мэргэжилтэн, мод жимс, жимсгэнэ тариалах сонирхолтой нийт 27 иргэн оролцож “Мод, жимсийг зөв ургуулж хамгаалах өвөлжүүлэх, хаваржуулах аргачлал” сэдэвт сургалтад хамрагдсан юм. Түүнчлэн энэхүү сургалтад ХААИС болон Дархан хотын ХАА-н эрдэм шинжилгээний эрдэмтэд, багш нар оролцож, оролцогчдод зөвлөмж мэдээлэл хүргэв.

Үүний сацуу Засаг дарга О.Амгаланбаатар Тайшир сумын “Агро инновац сургалт судалгааны төв”-ийн дэргэдэх талбайд холбогдох албадын төлөөллийн хамтаар мод тарих аянаа албан ёсоор эхлүүллээ. Тус аяны нээлтэд аймгийн удирдлагууд, ХААИС, Дарханы Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн багш нар, 2021 оны хаврын тариалалтад жимс жимсгэний суулгац нийлүүлэгч "Агро-Альфа" ХХК-ийн удирдлага болон  тариаланчдын төлөөлөл оролцлоо.




Холбоотой мэдээ