Энэ жил 50 га газарт мод тарина

ОРОН НУТАГТ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-05 11:18:58

Ховд /МОНЦАМЭ/. Ховдынхон "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж, мод тарилаа.  


Жил бүрийн тав, аравдугаар сарын хоёрдугаар долоо хоногийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон тогтоосон. Энэ жилийн хувьд Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод тарьж ургуулахын төлөө үндэстнээрээ нэгдье” аяны хүрээнд аравдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мод тарих ажил өрнүүлж байна.  

Ховд аймагт жилд дунджаар 40-50 мянган мод тарьдаг ба цаг агаарын төлөв, усалгаа, арчилгаанаас шалтгаалан 80-аас дээш хувь нь ургадаг гэх судалгаа бий. Энэ жил тус аймгийн хэмжээнд 50 га газарт мод тарих төлөвлөгөөтэй байгаа ба хаврын тариалалтаар 22 мянган мод тарьсан байна. 

Одоо аймгийн төв буюу Жаргалант сумын нутаг дэвсгэрт албан байгууллагууд мод тарих ажлыг тусгай хуваарийн дагуу хийж байна. Энэ хүрээнд өнөөдөр аймгийн ЗДТГ, Улсын бүртгэлийн газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хамт олон "Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэж, мод тарилаа.

Жаргалант болон Булган суманд 10 гаруй мод үржүүлгийн газар байдаг. Тарьц, суулгацын хувьд хангалттай нөөц байгаа гэж мэргэжилтнүүд хэллээ.  

Холбоотой мэдээ