ӨНӨӨДӨР: УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы нээлт болно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2021-10-01 07:24:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 1-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт Богд хааны ордон музейд "Хаан ордны намар 2021" музейн нээлттэй өдөрлөг эхэлнэ.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы нээлт болно.

10.00 цагт ГЕГ-т Монголын гаалийн байгууллагын иргэдэд хүргэдэг 13, аж ахуйн нэгжид хүргэдэг 33 үйлчилгээг цахимд шилжүүлсэн тухай хэвлэлийн хурал болно. Утас: 99145985

10.30 цагт Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан дайнд оролцсон ахмад дайчдад гэрийнх нь гадна хүндэтгэл илэрхийнэ. Тодруулбал, Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотноо ирээд буй Б.Сейлханд Саппорогийн ойролцоох зочид буудалд, Хэнтий аймгийн харьяат Т.Лувсансүхэд 10 дугаар хороололд, Дархан-Уул аймгаас ирсэн ахмад дайчин Б.Ядамсүрэнд "Парк вилла" хотхонд, Дундговь аймгаас ирсэн Н.Пүрэвжалбад "Олимп" хотхонд хүндэтгэл илэрхийлнэ. Утас: 99795099

11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

11.00 цагт Сүхбаатарын талбайд АН-аас "Одоо боллоо" бүх нийтийн цуглаан зохион байгуулна.

11.30 цагт “Кемпински” зочид буудалд ХБНГУ-ын үндэсний болоод бүс нутгийн хэмжээнд ажилладаг 6 сэтгүүлчийн бүрэлдэхүүнтэй хэвлэлийн хэвлэлийн хурал хийнэ. Утас: 86015538, 99812772.

Холбоотой мэдээ