Баялаг бүтээгчдийг дэмжих "Булганд үйлдвэрлэв" дэлгүүр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-05 13:53:19

Булган аймгийн баялаг бүтээгчдийг дэмжих зорилгоор  “Булганд үйлдвэрлэв”  нэртэй худалдааны цэгийг бий болгоод 8 сар гаруй боллоо.

Энэ цэгт дээл, хантааз, гутал, малгай, шүр сувдан хэлхмэл эдлэл, сандал ширээ, гэрийн хаалга тооно, сийлбэр, уран зураг, хөөрөгний даалин, гараар сүлжсэн сүлжмэл хувцас эдлэл, эмээл, эмээлийн хэрэгсэл зэрэг иргэдийн өөрсдийн гараар урлаж хийсэн, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн барааг зарж борлуулж байна. Энд 90 орчим хүний эд зүйлс зарагдаж байгаа бөгөөд морин хуур 220 мянган төгрөгөөр, сандал 15 мянга, ааруулын хэв 5-13 мянга, монгол гэрийн  тооно 250 мянга, хана 600 мянга, унь 400 мянга, хаалга 260 мянга гэсэн үнээр борлуулж байна.  Мэдээллийг худалдагч  Д.Батцэцэг өглөө.

                                                                                                                                         П.Батням

Холбоотой мэдээ